Лондон хотын улаан өнгөтэй утасны бүхээгүүд ногоон болно
29 минутын өмнө

"Эрчим хүч тэжээл дотор хуримтлагдах учраас та гар утсаа харанхуй шөнө ч цэнэглэх боломжтой. Нийтийн эзэмшлийн зай талбайг ашиг тустайгаар ашиглах боломжтой гэдгийг бид харуулах болно. Дээр нь Лондон хот байгальд ээлтэй хот болох ёстой. Өдгөө дийлэнх утасны бүхээгүүд үеэ өнгөрөөж, хүмүүс тэднийг жорлон болгож ашиглаж байна" хэмээн Крастон ярьжээ. Энэхүү төслийг хотын захирагч Борис Жонсон талархан дэмжжээ. Тэрбээр "Манай хотын оршин суугчдыг ухаалаг төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс бид домог болсон утасны бүхээгүүдээ XXI зууны шаардлагад нийцүүлэн өөрчлөх ёстой" хэмээн мэдэгджээ.
Одоогийн улаан өнгөтэй утасны бүхээг анх 1936 онд танилцуулагдсан билээ. Улаан өнгийн бүхээгүүдийг улс даяар 1968 оныг хүртэл үйлдвэрлэн байрлуулжээ. Их Британид ийм 70 мянган бүхээг байрлуулснаас одоо 11 мянга нь ашиглагдаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment