Thursday, October 23, 2014

Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн эрхийг хасна

Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн эрхийг хасна

51 минутын өмнө

Өнөө жилийн Улсын их баяр наадмаар шинээр цол хүртсэн бөхчүүдээс сэргээш хэрэглэсэн талаар МҮБХ-ноос мэдээлж нэрсийг нь зарласан билээ. Энэ жил улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адьяабат нараас сэргээш илэрчээ.

Тэдний хувьд наадмын өмнө нэгнийх нь өвдөг, нөгөөхийн нь гарын бугалга дээр хатиг гарсан байсан тул эмчилгээ хийлгэж, эм уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин эдгээр хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасахаас цолыг нь хураахгүй гэнэ.

Одоогоос гурван жилийн өмнө Ховд нутгийн хоёр бөхөөс сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд улсын начин Ч.Цогбаяр, улсын харцага Г.Алтангэрэл нар хоёр жилээр барилдах эрхээ хасуулж, өнөө жилээс эхлэн барилдаж эхэлсэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment