Коллинсын толь бичиг шинэ үгээр баяжив
21 минутын өмнө
Англи хэлний Collins English Dictionary толь бичигт Photobomb гэдэг үгийг энэ оны үгээр нэрлэжээ. Photobomb гэсэн үг нь 2014 онд нэлээдгүй тархсан агаад энэ нь тухайн зурагны ард хэн нэгний бүтэлгүйтэж буй хөгжилтэй гэмээр агшныг хэлдэг билээ. Манайхаар бол "Зураг алаач" гэсэн үг юм.
Коллинс нь англи хэлний томоохон толь бичгийн нэг юм. Түүнд 722 мянган үгийн утгыг тайлбарласан байдаг бөгөөд толь бичиг нь 2340 хуудастай, 2.6 килограмм жинтэй аж. Энэхүү толь бичгийн үнэ Их Британид 45 фунт стерлингийн үнэтэй байдаг. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment