Холливудын жүжигчин Монголд иржээ
32 минутын өмнө
Америкийн жүжигчин Мишел Родригез өчигдөр Монголд буужээ. Тэрбээр шүтэн бишрэгч монгол охины хамт Чингис хаан нисэх онгоцны буудалд авахуулсан зургаа өөрийн твиттер хуудсан байрлуулсан байна. Одоогоор жүжигчин бүсгүй манай улсад ямар хэргээр ирсэн нь тодорхойгүй байна.

Мишел Родригез хамгийн сүүлд "Мачете" хэмээх киноны гол дүрд тоглосон бол түүнээс өмнө "Аватар" киноны туслах дүрд тоглосноор бидэнд танил болсон гэж болно. Түүнчлэн "Ресидент Эвил", "Галзуу хурд" зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм. 36 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн онд таван сая ам.долларын ашигтай ажилласан бөгөөд адал явдалт тулаант киноноос гадна видео тоглоом энимэйшн киноны салбарт дүр бүтээх олон гэрээг өнгөрсөн жил байгуулж чаджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment