Сагсчид хориход тэмцээн зохиов
11 минутын өмнө
Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн сагсчид ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангид очиж нэг өдрийг өнгөрүүлжээ.
Ази тивийн наадмын шилдэг наймд үлдсэн сагсчид маань сайн үйлсийн аянд нэгдсэн бөгөөд Азийн наадмын шилдэг тоглогч Т.Санчир, Б.Билгүүн нарын сагсчид хүмүүжигч нартай сагсан бөмбөгөөр өрсөлдөж тэмцээн зохион байгуулжээ.
Тивийн шилдгүүдтэй сагсан бөмбөг тоглосон хүмүүжигч нар ч тун сэтгэл хангалуун байж тэдэнд баярлаж талархснаа илэрхийлсэн байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээнд амжилттай оролцсон хүмүүжигч нарт өргөмжлөл мөнгөн шагнал, сагсан бөмбөг зэргийг гардуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment