Saturday, October 11, 2014

Мадоннагийн хүү шуугиан дэгдээв

Мадоннагийн хүү шуугиан дэгдээв

23 минутын өмнө

Нэрт найруулагч Гай Ричигийн хүү 14 настай Рокко үе үе цахим ертөнцөд дэндүү увайгүй дүрс бичлэгүүдийг байршуулдаг билээ. Алдартай ээжээсээ үүнийг өвлөж авсан хүү нь энэ удаа арай хэтрүүлчихсэн аж. Рокко өөрийн Инстаграм дээр "Исламын улс"-ын алан хядагчид хүүхдүүдийг үй олноор нь буудан хороож байгаа бичлэгийг тавьсан байна.

Мадонна, Ричи нарын хүүг насанд хүрээгүй олон хүүхэд дагасан тул британичууд түгшүүр зарлан, Рокког ёсзүйгүй үйлдэл гаргаж, хүүхдүүдийн төлөвшиж амжаагүй сэтгэцэд хор хөнөөл учрууллаа гэж буруутгажээ.

Цахим хэрэглэгчид унтууцлаа ширүүн илэрхийлсэн тул Мадоннагийн чихэнд хүүгийнх нь болчимгүй үйлдэл хүрсэн аж.

Эх хүн хүүгээ, түүний үзэл бодлыг хамгаалж эхэлсэн байна. Тэрбээр өөрийн блог дээр хүүг нь ойлгохыг хүсчээ. "Миний хүүхдүүд энэ бичлэгийг тавихдаа жигшин зэвүүцэж байгаагаа харуулсан. Өдгөө хүмүүс иймэрхүү хүчирхийллийн дүр зурагт хээв нэг ханддаг болсон. Миний хүү бидний өдөр тутмын асуудлууд бол өдгөө дэлхий дээр болж буй зарим нэг үйл явдлын хажууд юу ч биш гэдгийг хэлэхийг хүссэн. Эрх чөлөө, тэмцэлд тэмүүлэх нь түүний цусанд байдаг зан чанар. Бүгдээрээ энхтайвны төлөө залбирцгаая" гэж Мадонна бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment