"Зуншин" ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлжээ
Өнөөдөр 16 цаг 21 минут

Өчигдөр Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар томилогдсон "Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох" ажлын хэсгийнхэн хуралджээ. Хуралдаанаар "Зуншин" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг авч хэлэлцэн тус компанийн барьж байгаа барилга дээр удаа дараа гарсан ослын талаар МХЕГ-ын дүгнэлт болон Цагдаа, шүүхийн байгууллагын шийдвэр гартал тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Гэсэн хэдий ч "Макс" группын захиалгаар Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хуучнаар "Болор мэлмий" эмнэлгийн суурин дээр баригдаж буй барилгын ажлыг гүйцэтгэгч "Зуншин" ХХК одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тэгэхээр дээрхи тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр бол тус компанийн хувьд цаасан дээр буусан ёс төдий зүйл бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment