Хэт сэрэлтэй залуу аврагджээ
44 минутын өмнө

Өглөөний сэрэл хөдлөл нь ердийн нэг үзэгдэл учраас Жэйсон удахгүй эрхтэн нь шалчийх байх гэж боджээ. Үд дунд гэхэд сэрэл нь буураагүй учраас Жэйсон сандарч эхлэн мөсөн эмчилгээ хийхийг оролдов. Болохгүй болохоор нь гүйж эхэлсэн байна. Гэвч энэ аргууд түүнд тус болсонгүй. Арга буюу тэрбээр эмнэлэгт очсон бөгөөд эмч нар түүнээс 1.5 литр цус юүлж гаргажээ. Тэд мөн өвчтөний зовлонг нимгэлэх үүднээс эрхтэнд нь 24 удаа тариа хийхэд хүрэв. Азаар цаг алдалгүй арга хэмжээ авсан тул Жэйсон ирээдүйд бэлгийн дур сэрэл мэдрэх боломжтой хоцров. Хэрвээ удсан бол түүний эрхтэн дахиж хэзээ ч босохгүй байсан гэнэ.
Ийм учраас иймэрхүү шаналалд орсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment