Friday, October 24, 2014

Хөдөөгийн хүүхдүүдэд шүдний өвчлөл их байна

Хөдөөгийн хүүхдүүдэд шүдний өвчлөл их байна

14 минутын өмнө

Хөвсгөл аймагт "Эрүүл хүүхэд" аяны хүрээнд илэрсэн өвчлөлийн 47 хувийг эзэлж буй шүдний цооролтой хүүхдүүдийн 68.4 хувь нь хөдөө амьдардаг гэж бүртгэгджээ.

Ийм төрлийн өвчлөл өндөр байдаг Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Түнэл, Цагаан-Үүр, Тариалан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг зэрэг 13 суманд шүдний мэргэжлийн эмчийн үзлэг, эрүүлжүүлэлт, сургалтыг НҮБ-ын "Хүүхдийн Сан"-гийн дэмжлэгээр зохион байгуулсан гэнэ. Тэдгээр сумдад 2013 онд НҮБ-ын "Хүүхдийн сан"-гийн дэмжлэгээр 2011 хүүхдийг үзлэгт хамруулсан бол энэ жил 4005 хүүхдэд үзлэг хийжээ. 2013 онд үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 90.5 хувь нь шүд цоорох өвчлөлтэй, 27.5 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрч эмчилгээнд хамрагдаж байжээ. Харин 2014 онд өнгөрсөн оноос 2 дахин их хүүхэд хамрагдаж тэдний 56.7 хувь нь шүд цоорох, 23.1 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрсэн байна.

Төсөл хэрэгжүүлсний үр дүнд Хөвсгөл аймгийн 13 сумын зорилтот бүлгийн хүүхдийн дундахь шүдний өвчлөлийг өнгөрсөн оноос 48 хувиар бууруулж чадсан гэнэ. Шүд авах эмчилгээ хийх хүүхэд өнгөрсөн оноос 18 хувиар буурч, шүд ломбодох эмчилгээнд хамрагдах хүүхдийн тоо 12 хувиар нэмэгджээ. Энэ онд нийт шүдний өвчлөлтэй хүүхдүүдээс эмчилгээ шаардлагатай 1292 хүүхдийн 1741 шүдийг бүрэн эмчилж, 400 гаруй хүүхдэд түрхэц түрхсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment