Мэргэжлийн хяналтынхнаас зөрчил илэрчээ
6 минутын өмнө
НМХГ-аас авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 96 албан тушаалтан буюу 51 хувь нь тухайн байгууллагадаа 5-10 жил ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлжээ. Нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байна. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж мэдэгдэл, тайлбар гаргах үүргийг хэрэгжүүлдэггүй аж.
Дээрх зөрчлийн хүрээнд НМХГ-т зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment