Thursday, October 2, 2014

Дэнни Уэлбек Венгерт талархлаа илэрхийлэв

Дэнни Уэлбек Венгерт талархлаа илэрхийлэв

1 цаг 23 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Арсенал" багийн довтлогч Дэнни Уэлбек Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Туркийн "Галатасарай" багийн эсрэг талбай дээр гараад хэт-трик хийснийхээ дараа багийнхаа ахлах дасгалжуулагч Арсен Венгерт итгэл үзүүлсэнд нь талархаж буйгаа илэрхийлжээ. Түүний баг 4:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан юм.


"Би гоолдсондоо баяртай байна. Бас баг маань анхны гурван оноогоо авсан нь чухал юм. Сүүлчийн гоолыг илүү сайхан хийсэн гэж бодож байна. Арсен Венгерт итгэл үзүүлсэнд нь талархсанаа илэрхийлье. Түүнийг баярлуулахын тулд чадах бүхнээ хийх болно. Энэ ялалт бидэнд итгэл найдварыг өгөх болов уу" гэж Уэлбек ярив.

Ийнхүү Уэлбек Аваргуудын лигийн тоглолтод хэт-трик хийсэн "Арсенал"-ын гурав дахь тоглогч болжээ. Өмнө нь Тьерри Анри, Никлас Бендтнер нар ийм амжилт үзүүлж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment