Гишүүдэд эмгэнэлийн хуудас иржээ
46 минутын өмнө
Өчигдөр УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа "Хэн нэгэн өрөөнд хүргүүлж" гэсэн тайлбартай нэгэн зургийг оруулжээ. Тэрхүү зураг дээр УИХ-ын гишүүдэд илгээсэн нэр, хаяггүй эмгэнэлийн хуудас байх аж. Түүн дээр "Бидний итгэж байсан Ардчилал хоёр нам дамжсан авлигачдын гарт 25-хан насандаа таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолдлоо. "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөн"" хэмээн бичсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment