Friday, October 24, 2014

Л.Гансүхийг Бээжингийн эмнэлгээс дуудуулжээ

Л.Гансүхийг Бээжингийн эмнэлгээс дуудуулжээ

33 минутын өмнө

Эмч нарын хэлж буйгаар хуурай өлсгөлөн зарласнаасаа болж бие нь муудан амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдалд ороод байгаа Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх өнгөрсөн хавар Хятадад эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Харин түүнийг "Нүүрс" хөтөлбөрийн мөнгийг завшсан гэх хэргээр байцаагдахаас зугтаж гадагшаа гарсан гэж үзэх хүмүүс ч байсан юм. Тэгвэл түүний гадаадад эмчилгээ хийлгэсэн гэдэг нь үнэний ортой бололтой.

Тодруулбал, түүнийг Бээжинд эмчилсэн эмнэлгээс нь хавсарсан эмчилгээгээ дахин ирж хийлгэх шаардлагатай гэсэн мэдэгдлийг ирүүлжээ.

Бээжингийн "Яамэй" эмнэлгээс энэ сарын 20-ны өдөр Л.Гансүхийн нэр дээр ирсэн мэдэгдэх хуудаст "Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг гурван жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Таны түрүүчийн удаагийн эмчилгээ 06 сарын 28-ны өдөр хийгдсэн байна. Одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ойрын өдрүүдэд цагаа зохицуулан манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү.
Бээжингийн "Яамэй" эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment