Sunday, October 12, 2014

Дарга нар Railbus-ыг эвджээ

Дарга нар Railbus-ыг эвджээ

4 минутын өмнө

Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилсан гэх нэртэй томоохон ажлын нэг нь Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд үйлчилж буй "Railbus" билээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн иргэдэд үйлчилж байгаа юм.

Эхэндээ дээрх унааг түгжрэлгүй, түргэн шуурхай хэмээн иргэд ам сайтай байсан боловч сүүлдээ "Railbus"-аар үйлчлүүлэх иргэдийн тоо цөөрч бараг л орлого олохгүй шатаж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.  Тэр ч бүү хэл "Railbus"-ийг дахин явуулахгүй байх талаар ч ярьж байсан юм. 

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр "Railbus" эвдэрсэн байна.  Ингэхдээ УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж тэргүүтэй 20 гаруй дарга нар Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн төмөр замыг шалгаж яваад ийн эвдэлсэн гэнэ.  Түүнийг засахаар Монгол, Оросын инженерүүд ажиллаж байгаа аж. 3,9 сая ам.доллараар худалдан авч байсан "Railbus"-ыг хүнд нөхцөлтэй зам дээр явуулсан учир засвар авахгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment