Thursday, November 20, 2014

111 унадаг дугуй хулгайлсан өвгөн

111 унадаг дугуй хулгайлсан өвгөн

12 минутын өмнө

Шведийн Вадстена хотын оршин суугч 70 настай өвгөн сүүлийн хэдэн жилийн туршид хотын гудамжинд тавиатай байсан унадаг дугуйнуудыг хулгайлж, тэднийг өөрийн хоёр өрөө байранд агуулдаг байжээ.

Ээлжит хулгай гарсны дараа цагдаа нар хоёр дугуйтай тээврийн хэрэгсэлд үнэнхүү дуртай өвгөнийг саатуулаад түүний орон гэрт нэгжлэг явуулсан аж. Хууль сахиулагчид хоёр өрөө байран дотор хулгайлагдсан 111 дугуй байгааг хараад мэл гайхсан гэнэ.

Хижээл настай хулгайч эр хүүхэд байхаасаа л унадаг дугуйнд дурласан бөгөөд гэрт нь буй янз бүрийн дугуйнуудыг хулгайлаагүй, харин Шведийн энд тэндээс олж авсан хэмээн мэлзжээ. Өдгөө цагдаа нар хулгайлагдсан дугуйнуудын жинхэнэ эздийг хайж байгаа бөгөөд хулгайч өвгөнийг батлан даалтад гаргасан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment