Хилари Дафф тайзан дээр эргэж гарна
Өнөөдөр 14 цаг 50 минут
Хилари Дафф Health сэтгүүлийн шинэ дугаарын зочноор уригдан, залуудаа туранхай байхыг хүсэж, нөхөр Майк Комригоос хэрхэн салж, уран бүтээлээ хэзээ эхлүүлэх гэж байгаа тухайгаа ярьжээ. 27 настай од бүсгүй шоу бизнест биеийн жин үнэхээр чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрөв.Тэрбээр хоёр жилийн өмнө хүүгээ төрүүлээд эргэж турах гэж жил хагас зовсон гэдэг. 17 настайдаа биеийн жин нь 41 килограмм байсан аж. Юу идэж, уухаа хүртэл хянадаг байв. Дэндүү эцэнхий, эв хавгүй харагдаж байжээ. Бие махбод нь шаардлагатай тэжээллэг бодисыг агуулаагүй учраас муурч унахын наагуур байв.
Энэ жилийн нэгдүгээр сард Хилари гурван жил хамт амьдарсны эцэст нөхөр Майк Комригоос салсан билээ. Гэвч тэд найз нөхөд хэвээр үлдсэн бөгөөд хамтдаа Лука гэдэг хүүгээ өсгөж байгаа юм. Өдгөө Дафф шинэ цомог гаргахаар бэлтгэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment