Tuesday, November 18, 2014

Яамдад ажлаа хийж байгаа хүн алга

Яамдад ажлаа хийж байгаа хүн алга

Өнөөдөр 16 цаг 22 минут

Энэ намрын чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрэгтэй 20 гаруй хууль хэлэлцэгдэх байсан ч хаврын чуулганаас дээрдэх зүйлгүй бас л сандал суудлын хэрүүлээс үүдэлтэйгээр ажил цалгардаад байна. Амжиж сайтар хараагүй 2015 оны төсөв хам хумхан баталсныг эс тооцвол намрын чуулган үр дүнгүй үргэлжилж байна гэхэд хилсдэхгүй. Харин түр үүрэг гүйцэтгэж байгаа гэж хэлж болох төрийн албад, тэр дундаа яамдад ажлаа хийж байгаа хүн бараг байхгүй байна гэх гомдол хаа сайгүй гарав.

Тэр дундаа томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилтүүд Сангийн яамаар шалгагдаж, шийдэгддэг. Гэтэл засаг унаснаас болж Сангийн яаманд асуудал шийдэх хүн байхгүй, мөн Эдийн засгийн хөгжлийн яаманд ажил шийдэх хүн байхгүй тендер, хөрөнгө оруулалтын асуудал шийдүүлэх гэсэн компанийн захирал, нягтлангууд хэнд хандахаа мэдэхгүй гайхаж суугаа сурагтай.

Ер нь иргэдийн гомдоллож буйгаар сүүлийн 14 хоногийн туршид яамдад ажил урагшлахгүй байгаа бөгөөд онгорхой хаалга ч цөөхөн байгаа юм байх. Ийнхүү ирэх оны ажил төлөвлөж, энэ оны үр дүнгээ эцэслэж байх цагаар халагдах айдас тээсэн яамдынхан ажлаа умартаж, дээдэс нь суудлаа олохгүй, доодос нь гүйдлээ олохгүйн биелэл болж байх шиг.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment