Загвар өмсөгч бүсгүй талбайн шүүгч болно
1 цаг 56 минутын өмнө
Авьяаслаг хөлбөмбөгч Филиппо Инзагигийн экс найз бүсгүй болох загвар өмсөгч Клаудия Романи Италийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг ерөнхий шүүгчийн хувиар шүүх магадлалтай анхны эмэгтэй болж мэднэ. Италийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйн нэгээр шалгарсан 32 настай загвар өмсөгч бүсгүй шаардлагатай бүх шалгалтуудыг өгөөд тус улсын дээд лиг болон доод лигийн тоглолтуудыг шүүх эрхтэй болжээ.

"Тоглогчидтой хамт талбай дээгүүр гүйж, ингэхдээ тэдний дээр заларна гэдэг татгалзаж боломгүй боломж билээ" хэмээн 32 настай загвар өмсөгч бүсгүй мэдэгдэв. Өмнө нь нэг ч эмэгтэй Италийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг талбайн шүүгчийн хувиар шүүж байгаагүй юм. Харин 2009-2012 онуудад Сери А-гийн хажуугийн шүүгчээр Кристина Чини гэдэг бүсгүй ажиллаж байжээ. Клаудия бүсгүйд шүүгчийн хувцас тун зохиж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment