Н.Номтойбаяр биеэ үнэлэгчидтэй тэмцэнэ
32 минутын өмнө
МАН-ынхан ойрын үед хөдөө орон нутаг тийш хүлгийн жолоо залж, орон нутгийн иргэдийн саналыг сонсоод ирсэн. Үүнийхээ үргэлжлэл болгож, хотын зарим дүүргүүдэд ажилласан байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бидний нэрлэж заншсан Саппорогийн орчимд ажилласан аж. Энэ үеэр иргэд түүнд нэгэн "хэцүү даалгавар" өгчээ. Тодруулбал Саппоро орчмын иргэд түүнд тэр хавийн биеэ үнэлэгчдийг цэгцэлж өгөхийг хүссэн аж. Учир нь үдэш орой тэр хавиар явахад хүндрэлтэй байдаг тухайгаа учирласан гэнэ. Үүнийг сонссон эрхэм гишүүн энэ асуудлыг холбогдох газарт нь мэдэгдэхээ иргэдэд амласан.Харин дассан газрын даавуу зөөлөн гэдэгчлэн Саппоро орчмын биеэ үнэлэгчид тийм ч амархан бууриа орхихгүй л болов уу. Өмнө нь В.И.Лениний хөшөөг нүүлгэчихвэл тэр хавийн биеэ үнэлэгчид алга болчихно гээд байсан. Одоо их зохиолчийн хөшөөгөөр сольсон ч тэд явсангүй. Ямартай ч эрхэм гишүүн ийм нэг хэцүү ажилтай болж орхилоо.
Эх сурвалж: Өглөөний сонин Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment