Wednesday, November 26, 2014

“Нарантуул” дээр үр зулбуулах эм зарж байжээ

"Нарантуул" дээр үр зулбуулах эм зарж байжээ

1 цаг 4 минутын өмнө

"Нарантуул" захын нутаг дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, таслан зогсоох шалгалтыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран явуулсан энэхүү шалгалтаар "Нарантуул" зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай, хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлж, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэн өгчээ.


Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан хоёр иргэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар 7, 8 дугаар саруудад тус тус илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан аж.

Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй, баталгаагүй, Хятадад үйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт, тээвэрлэлт хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлийг хувь хүний гар дээрээс авч амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч эмчийн хяналтан дор хэрэглэхийг анхаарууллаа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment