Ройсыг булаацалдаж байна
1 цаг 27 минутын өмнө
Германы Дортмунд хотын "Боруссия" багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Марко Ройс Европын дөрвөн топ багийн овоо хараанд оржээ. Мадридын "Реал" баг түрүүлж сонголт хийх эрхийг олж авсан байна. Тэд "Боруссия"-д 25 сая евро төлөөд Ройстой гэрээ байгуулах боломжтой юм. "Реал" Ройсын бие төлөөлөгчтэй сайн харилцаатай учраас яриа хэлэлцээр нэлээн урагштай байгаа гэнэ.

Английн "Чэлси" баг Германы шигшээ багийн тоглогчийг өөрийн болгохын тулд түүнд жилд 10 сая еврогийн цалин өгөх саналтай байгаа аж. "Барселона" болон "Бавария" багууд ч байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мөн л Ройсыг авахад бэлэн байгаа юм. Бундеслигийн зургаан тоглолтод оролцон Ройс хоёр гоол оруулж, хоёр амжилттай дамжуулалт өгөөд байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment