Tuesday, November 25, 2014

Хятадууд мөнгө залилсан хэргийг шалгаж дуусчээ

Хятадууд мөнгө залилсан хэргийг шалгаж дуусчээ

Өчигдөр 14 цаг 24 минут

БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны Виза болон Мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад орж ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг итали зоогийн газрын "ХААН" банкны "Пос терминал" картын машиныг ашиглан өнгөрсөн сарын 27-нд хуурамч гүйлгээ хийсэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн.

Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "ХААН" банкны салбараас 40 сая төгрөгийг  өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн. Тэгэхдээ Монгол Улсын гурван иргэнийг ашигласан байна. БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж, пос терминал машин авахуулаад түүгээрээ  хуурамч төлбөрийн картыг уншуулж, мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ руу гуйвуулдаг байжээ. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалт явуулж дуусаад прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь шилжүүлэхэд бэлэн болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment