Мэрилин Монрогийн хайрын захидлууд эзэнтэй болно
52 минутын өмнө
Холливудын хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам эмэгтэйчүүдийн нэг Мэрилин Монро гэр бүлийн амьдралд аз жаргалыг төдийлөн олоогүй юм. Түүний сонгож ханилсан бүх эрчүүд өөрийг нь зүгээр л өхөрдөм гоё царайтай хоосон толгойтой эмэгтэй гэж боддог байв. Харин Монрод хамгийн үнэнч, дэндүү хайртай нөхөр нь бэйсболын тамирчин Жо ДиМажио байсан юм. Тэрбээр жүжигчин бүсгүйг таалал төгссөний дараа хайртынхаа шарил дээр долоо хоног бүр цэцэг барьж очдог байжээ. Тэдний харилцаа тийм ч сайхан байгаагүй билээ. Гэхдээ л хайр дурлал байсан гэдэг нь маргаангүй үнэн.

Ирэх сард Монрогийн шүтэн бишрэгчид жүжигчин бүсгүйн оролцоотой байсан хайр дурлалын түүхүүдтэй танилцах боломж олдоно. Беверли-Хиллзд Мэрилин Монрогийн алга болсон захидлууд дуудлага худалдаагаар эзэнтэй болно. Тэрхүү цуглуулгад 300 орчим захидал багтжээ. Захидлуудыг Мэрилин хайртууд болон найзууддаа бичиж, түүнд ч зориулж бичсэн захидлууд байгаа аж. Мэргэжилтнүүд эдгээр захидлуудыг нэг сая долларын үнэ хүрнэ байх хэмээн таамаглав.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment