Thursday, November 27, 2014

Аюул тарих хятад архийг устгажээ

Аюул тарих хятад архийг устгажээ

Өчигдөр 16 цаг 24 минут

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс "Иргэний аюулгүй байдлыг хангах" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирсэн, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй, хятад ханзаар бичсэн шошготой 2л болон 500, 494 граммын савалгаатай 42-60%-ийн 8 нэр төрлийн 1381 ширхэг буюу 1 тонн 407 литр 128 грамм архи согтууруулах ундааг илрүүлж өнөөдөр дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалаа.

"Дээрхи архинуудын нийлмэл эфир, альдегид, совсны тос, менатол нь МУ-ын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа нь ямар аюултай бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийж байгааг тод харуулж байна. Сүхбаатар дүүргийн Захиргааны зөвлөл, холбогдох хэлтэс албад энэхүү хууль бус үйл ажиллагааг илрүүлснээр мянга мянган хүнийг аюулт эрсдэлээс хамгаалж чадсандаа сэтгэл өег байна" гэж зөвлөлийн ахлагч хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment