Чонын хоол биш найз нь болжээ
1 цаг 2 минутын өмнө
Албанийн умард хэсэгт орших Паток гэдэг жижигхэн хотод нэгэн сонирхолтой явдал болжээ. Тэндхийн нэгэн гэр бүл чоныг барьж аваад торонд хийсэн аж. Хөвчийн саарлыг тэжээхийн тулд их хэмжээний мах олох хэрэгтэй болсон нь мэдээж. Олон жилийн туршид эзэндээ үнэнч зүтгэсэн хөгшин илжгийг чонын хоол болгохоор шийджээ. Илжгийг чонотой хамт нэг торонд хийтэл гайхалтай зүйл болсон гэнэ. Тэр хоёр найзууд болсон аж.

Хэсэг хугацааны дараа энэ явдлыг хот даяар мэдсэн тул хотын захиргаанд дургүйцлээ илэрхийлсэн хүмүүсээс 12 мянган ширхэг захидал ирсэн байна. Түүн дотроо хүмүүс чоныг болон илжгийг суллаж тавихыг шаарджээ. Энэ түүх зурагтаар ч гарсан тул хэсэг хугацааны дараа амьтдад эрх чөлөө олгосон юм. Өдгөө илжиг хээр талд жаргалтай нь аргагүй бэлчиж байгаа бол чоно үе үе түүн дээр зочилж ирж байгаа аж. Жинхэнэ нөхөрлөл гэж үүнийг л хэлэх болов уу.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment