Tuesday, November 18, 2014

“Түгжил”-үүд хэн хэн байсан вэ?

"Түгжил"-үүд хэн хэн байсан вэ?

56 минутын өмнө

Ардчилсан нам "Түгжил"-ээр дүүрэн юм. Намынх нь удирдлагууд анх хэвлэлээр дамжуулан нэгнээ "Түгжил" хэмээн цоллосноос хойш АН дахь "Түгжил"-ийн дүрүүд нэг нэгээрээ тодорч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг сайд /асан/ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулахаар бужигнуулж эхэлсэн цагаас эхлэн "Түгжил" хочит гишүүдийн дүр нэгбүрчлэн тодорч эхэлсэн гэхэд болно. Анх Н.Алтанхуяг дур мэдэн Н.Энхбаяртай урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж, АН-ыг хувийн компани шигээ үзсэн нь Үүл даргын дургүйг хүргээд зогсохгүй галыг өөр дээрээ татсан явдал болсон юм. Өөрөөр хэлбэл, хоёр намын гэрээг өндөр авахуулж, "Түгжил" гэх хоч зүүсэн нь Нийслэлийн АН-ын дарга болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл. Тэрбээр хоёр намын гэрээг "Байж боломгүй хэрэг" гэж үзээд Ерөнхий сайдыг огцруулах акци зохион байгуулсан нь Н.Алтанхуягийг "Түгжил"-дсэн хэрэг болж таарсан. Энэ бол АН-ын "Түгжил" дүртнүүд шилээ даран тодрохын дөнгөж л эхлэл хэсэг байв. Гэтэл засаг бужигнаснаас үүдэлтэйгээр АН-д кнопоор шийдэх асуудал олон гарсан. Үүний хамгийн эхнийх нь сөрөг хүчний зүгээс өргөн барьсны дагуу Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх байв. Энэ үеэр намын долоон гишүүн санал хураалтад оролцоогүй бол найман гишүүн түүний эсрэг санал өгснөөр Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.


Эсэргүү наймд Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү нар багтсан. Хэдийгээр эдгээр гишүүд намдаа адлагдаж, хөөгдөх дээрээ тулсан ч үзэл бодолдоо үнэнч байсан гэдэг утгаараа олны зүгээс кока үнэлгээ авсан. Гэсэн ч тэдэнд тогтсон үзэл бодол байхгүй нь хэдхэн хоногийн дараа ил болоод байна. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ-оос Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ дахь намын бүлгээр санал хураах үеэр хэн нь жинхэнэ "Түгжил" байсан нь ил болов. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёрын нэг нь АН дахь томоохон фракци болох "Алтангадас"-ын тэргүүн, нөгөөх нь үнэнч гишүүн. Нэг ёсондоо, Н.Алтанхуягийг огцруулж, араас нь Ч.Сайханбилэгийг гаргаж ирж байгаа нь нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг зарчимтай утга дүйх хэрэг.

Нөгөө талаар, УИХ Н.Алтанхуягийг огцруулах гэж бүтэн сарын хугацаа алдсан атлаа орыг нь залгах хүнээр Ч.Сайханбилэгийг гаргаж ирсэн нь ёстой л "Төрөөр тоглоно" гээч болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Харин одоо АН-ын жинхэнэ "Түгжил"-үүд хэн хэн бэ гэдгийг харахад өмнө нь Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү нар, одоо МоАХ фракцийн М.Зоригт, Х.Баттулга нар АН-ын жинхэнэ "Түгжил"-үүд болж таарсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment