Thursday, November 13, 2014

Сайрус Шварценеггерын хүүтэй кино үзжээ

Сайрус Шварценеггерын хүүтэй кино үзжээ

19 минутын өмнө

Америкийн дуучин Майли Сайрус жүжигчин Арнольд Шварценеггерын хүү Патриктай шинэ романтик харилцаа үүсгэсэн гэдэг нь нотлогдов. Өчигдөр орой тэд хамтдаа кино үзжээ.


Хосууд Жулиана Мур, Кристен Стюарт нарын тоглосон киног сонгон үзсэн байна. Кинотеатраас гарч явахад нь тэднийг папарацци нар олзолсон аж. Уг киног Патрикийн ээж Мария Шрайвер, охин дүү Кэтрин нар үзэж суусан гэнэ. Майли, Патрик нар тэдэн дээр очиж нэгджээ.


Мария хүүгээ хэнтэй үерхэж байгааг мэдээд ихэд цочирдсон гэдэг. Тэрбээр хүүгээ "садар" Майлигаас холхон шиг байлгахыг хүсэж буй. Харин Патрикийн аав түүний талд байгаа бөгөөд хүүгээ хэнтэй уулзахаа өөрөө шийдэх хэмжээний том болсон хүн гэж үзэж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment