Thursday, November 13, 2014

С.Ганбаатар: Бие даагчид Засагт орохгүй

С.Ганбаатар: Бие даагчид Засагт орохгүй

1 цаг 2 минутын өмнө

Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн дунд санал хураалт явуулж, Р.Амаржаргалыг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн. Энэ дагуу түүнийг АН-ын дээд байгууллага дэмжвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээр бүрэн эрх нь баталгаажих юм. Ингэснээр шинэ Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ. АН-ын ҮЗХ-ны хурлаас парламентад суудалтай намуудыг засагт урихаар болсноо албан ёсоор зарласан.

Энэ дагуу шинэ Ерөнхий сайд "Бүх намын төлөөллийг засагт багтаах ёстой. Одоогоор МАН шинэ Засгийн газарт орохгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатараас энэ талаар тодруулахад тэрбээр "Бие даагчид шинэ Засгийн газарт хэзээ ч орохгүй. Миний хувьд Засгийн газарт аль нэг салбарын сайдын алба хашихгүй. УИХ-ын гишүүд "Давхар дээл" өмсөх ёсгүй. Энэ бол байж боломгүй асуудал. Би үүний эсрэг тэмцдэг" гэв.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment