Thursday, November 13, 2014

Малынхаа ясыг мөнгө болгоно

Малынхаа ясыг мөнгө болгоно

1 цаг 24 минутын өмнө

Монголд хаягдал яс боловсруулах үйлдвэрийг тун удахгүй байгуулахаар "Бүрдэн говь" компани ажиллаж байгаа аж. Уг үйлдвэр нь ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөртөө 36 тонн ясыг анхан шатны боловсруулалтад оруулж, таван тонн ясны тос, 16 тонн ясны гурил буюу тэжээл үйлдвэрлэх гэнэ.

Харин боловсруулж гаргасан ясны тос, тэжээл, үнсийг дахин боловсруулвал эдийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Энэхүү үйлдвэр нь ясыг дотооддоо бүрэн боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн экспортлох боломжтой ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment