Wednesday, December 17, 2014

Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглана

Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглана

1 минутын өмнө

Соёлын яамыг татан буулгаж, байрыг нь хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа билээ. Тэгвэл эрх баригчид болон сөрөг хүчнийхний зүгээс Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалтаар ашиглах нь зөв гэж үзэж буй. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эмнэлгийн ажилчидтай нь тэрсэлдэж, тэмцэлдэн уг эмнэлгийг эмнэлэг биш болгож, өөрийн эрх ашигт нийцүүлэн Хуульзүйн яамандаа офисын зориулалтаар ашиглуулах шийдвэрийг гаргуулж бөөн юм болж байсан удаатай билээ.

Тэгвэл сайдын суудлаасаа буусан Х.Тэмүүжингийн гаргасан шийдвэрийг буцааж, эмнэлгийг зориулалтаар нь ашиглахаар болж байгаа аж. Тодруулбал, өчигдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалтаар нь ажиллуулах ажлын хэсгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан юм.

Энэ талаар уг ажлын хэсгийг ахлахаар болсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан " Анх энэ эмнэлгийг байгуулах тогтоолыг УИХ-аас баталж өгсөн байдаг. Харин Засгийн газраас энэ шийдвэрийг баталгаажуулж өгсөн юм. Гэтэл засаг төрд гарч ирж байгаа сайд нарын ааш араншингаас болж эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн 20 гаруй жилд хийгдээгүй байсан хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг баллуурдаж хаясан гэсэн үг. Тиймээс бид энэ байрыг цаашид эмнэлгийн чиглэлээр нь ажиллуулах ёстой гэж үзэж байгаа. Үүний тулд нэр бүхий гишүүд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалтаар нь ажиллуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байна. Ганц сайшаалтай зүйл нь МАН, АН болон бусад улс төрийн хүчин гэлтгүй энэ санаачилгыг нааштай хүлээн авч, дэмжиж байгаа" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment