Sunday, January 25, 2015

5 евро хулгайлаад хоёр жилийн ял сонсов

5 евро хулгайлаад хоёр жилийн ял сонсов

35 минутын өмнө

Испанийн баруун хойд хэсэгт орших Ла-Корунья хотын оршин суугч өөрийн дансанд үлдсэн мөнгийг авахаар банкинд ирснээр энэ түүх эхлэсэн байна. Сайн эр дараалалд зогсоод, өөрийн мөнгийг авна гэдэгтээ огт эргэлзэлгүйгээр хүлээж эхэлсэн аж. Ээлж нь болонгуут испани эр теллерээс үлдсэн мөнгөө авахаар ирснээ хэлтэл данс нь хасахтай болсон тул ямар ч мөнгө авах боломжгүй гэсэн хариулт сонсчээ.

Үйлчлүүлэгч эр ихэд уурласан тул үйл хөдлөлөө хянах чадваргүй болсон гэнэ. Тэрбээр тайлбар хийхийг шаардан орилж эхэлжээ. Банкны менежер гүйж ирээд түүнийг тайвшир гэтэл гараа зангидаад далайсан байна.

Банкны хоёр ажилтан менежертээ туслахаар гүйж ирсэн ч бүтэлгүйтсэн аж. Испани эр менежерийг нь түлхэж холдуулаад лангуун дээгүүр үсэрч орон касснаас таван евро шүүрч аваад гарахыг завджээ. Сайн эрийг цагдаа нар саатуулсан бөгөөд мань эр дээрмийн хэрэгт буруутгагдан шүүхээр орсон байна. Шүүгчид хариуцагчийг хоёр жил хорих ялаар шийтгэсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment