Saturday, January 24, 2015

Венгер Өзилийг ”өөрчилжээ”

Венгер Өзилийг "өөрчилжээ"

41 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Арсенал" багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер хагас хамгаалагч Месүт Өзил өвдөгний бэртлээ бүрэн эдгээсэн бөгөөд багтаа тус болоход бэлэн болсон гэж мэдэгдэв.

Өнгөрсөн оны аравдугаар сард "Чэлси" багтай хийсэн тоглолтын үеэр герман тоглогч бэртэл авсан агаад талбай дээр ер гараагүй билээ.

"Өзил бэлтгэл дээр их сайн байсан. Тэр тоглоход бэлэн байгаа. Тэр биеийн хүчний дасгалуудад анхаарлаа хандуулж байгаа. Өзил илүү сайжирсан" гэж Венгер ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment