"Богема" дуурь дахин амилна
48 минутын өмнө

Дуурийн тухай товч танилцуулахад анх 1896 оны хоёрдугаар сарын 01-нд Турин хотын "Реджо" театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн "Богемачуудын амьдрал" хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Париж хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Ж.Пуччиний дуурь бичсэн байна. Ж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгааг харуулахыг зорьсон байдаг. Ж.Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь хийгээд их авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан юм. Уг романыг дуурь болгоход нилээд товчлох шаардлагатай байсан ба зохиолын утга санаа огт хөндөлгүй хадгалж үлджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment