Monday, January 19, 2015

Энистон Жолиг өндөр үнэлжээ

Энистон Жолиг өндөр үнэлжээ

10 минутын өмнө

Сайн бүтээл бол үнэхээр сайн бүтээл байдаг аж. Түүнийг хэн бүтээх нь тийм чухал биш. Жүжигчин Женнифер Энистон найруулагч Анжелина Жолигийн бүтээсэн шинэ киног өндрөөр үнэлсэн байна.

Жоли цагтаа түүний нөхөр Брэд Питтыг салгаж аваад өөрийн болгосон билээ. Энистон, Питт нарын гэр бүл 2005 онд хоёр тийш болсон. Питт Жолид сэтгэлтэй болсон юм. Тэд хамтдаа "Ноён, хатагтай Смит" кинонд тоглох үеэр хайр сэтгэлийн холбоотой болсон аж.

"Тэр үнэхээр мундаг ажилласан байна. Кино нь гайхалтай сайхан болжээ. Бодит байдал гэвэл уг кино дэндүү сайн болж. Биднийг муудалцуулах гэж хүмүүс янз бүрийн зүйл сэддэг. Энэ бүх зүйлээс бид залхаж гүйцсэн. Яйжийсан хуучин гуталны талаар ярихаа больцгооё. Тэр гутлаа хог дээр хаяад, шинэ гутал авах цаг нь болсон шүү" хэмээн Энистон ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment