Хий үнэрлэж амь насаа алдав
57 минутын өмнө
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдөр хүн амины нэг хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн 17 настай хүү ахуйн хэрэглээний хий буюу газ үнэртэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.Тодруулбал, Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр буюу 44 дүгээр сургуулийн хажууд байх 74 дүгээр байрны ойролцоо тус дүүргийн оршин суугч 17 настай эрэгтэй Н ахуйн хэрэглээний газ үнэртэж амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Одоогоор эл хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн Баянзүрх дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт 12 настай эрэгтэй А ахуйн хэрэглээний газ үнэртэн ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Эл хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 24-нд гарчээ. Одоогоор хүү эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment