Хотын захирагч биеэ үнэлэгчидтэй дайн зарлав (видео)
23 минутын өмнө
Италийн Неаполь хотоос холгүйхэн оршдог амралт, зугаалгын Кастель Вольтурно гэдэг жижиг хотын захирагч Димитрий Руссо авто зам дээр хууль бусаар зогсон биеэ үнэлдэг хүүхнүүдтэй тэмцэх зорилгоор бүхэл бүтэн шоу зохион байгуулжээ.Түүний албатууд болох Анастасия Петрелья, Стефания Санжермано нар шөнийн эрвээхийнүүдийн "ажлын" хувцас өмсөөд авто замын хажууд зогсчээ. Шалиг явдалтай эрчүүд ч тэднийг удаан хүлээлгээгүй байна. Нүд нь сэргэсэн эрчүүд дур тачаалаа дарахын тулд машинаа зогсоож байсан гэнэ.
Яг тэр мөчид хотын захирагч гэнэт зураглаачтай гарч ирээд дүрсгүй эрчүүдийг үтэр түргэн холдуулж байлаа. Хүүхнүүдийн дэргэд зогссон бүх эрчүүд 200 метрийн цаана цагдаа нарын занганд орж байжээ. Хууль сахиулагчид саваагүй эрчүүдийг зогсоогоод торгууль хүлээлгэж байсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment