Замын хураамж авах нь хууль бус
24 минутын өмнө

Энэ журмын хүрээнд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс, мөн хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжуулан хот руу нэвтрэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамж авдаг болсон.
Тэгвэл Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос авто зам ашигласны хураамжийг хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.
Учир нь, НИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тогтоосон гэнэ.
Гэтэл НИТХ 2015 оны төсвөө батлахдаа уг тогтоолынхоо дагуу 10,6 тэрбум төгрөгийн хураамж авахаар төсөвлөсөн тул холбооныхон үүнийг нь эсэргүүцэж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment