Monday, January 26, 2015

Төр дэд сайд, дарга нарыг өөгшүүлж эхлэв үү?

Төр дэд сайд, дарга нарыг өөгшүүлж эхлэв үү?

4 минутын өмнө

Төр, засгийн үр бүтээлгүй, гоомой шийдвэрээс болж жирийн ард иргэд хохирсоор л байна. Эдийн засгийн хямралыг иргэдээс биш дээрээсээ хасч таная гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл уриалсан. Гэтэл өнөөдөр тансаг хэрэглээнээс татгалзаж, унааны зардлаа хаслаа гэх мэдээллийг хийсэн мөртлөө бодит байдал дээр хассан нэг ч эрхэм гишүүн, дарга, сайд нар алга байгаа юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орлогчид ажлаасаа халагдахгүйн тулд цалингүй ажиллая гэдгээ мэдэгдээд удаж буй. Мөн хэрэггүй гэж үзсэн дэд сайдуудыг буулгах гэсэн ч тэд сэнтийдээ үлдэж, төсөвгүйгээр ажиллахаар боллоо.

Гэтэл төр эдгээр хүмүүсийг шууд авлига ав гэж байгаа хэлбэр болж таарав. Төр өөрөө авлигыг өөгшүүлж байна. Төрийн энэ гаж тогтолцоог засах ёстой. Яагаад ийм байдалд хүрэв? Хэн ийм байдалд хүргэв гэдгийг дүгнэх ёстой болоод байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment