Саунд биеэ үнэлж байгаад баригджээ
51 минутын өмнө
Цагдаагийн алба хаагчид "М......" гэх зочид буудалд шалгалт оруулснаар доод давхарт нь байрлах саунд 23-26 настай гурван эмэгтэй биеэ үнэлж байсныг саатуулан шалгаж байгаа аж. Хэрвээ тус саун нь биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болох нь тогтоогдвол МУ-ын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээх юм.Тус зүйл ангид биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment