Tuesday, January 20, 2015

Жирэмсэн Шакира буяны үйлсэд оролцов

Жирэмсэн Шакира буяны үйлсэд оролцов

22 минутын өмнө

Өчигдөр UNICEF хүмүүнлэгийн байгууллагын сайт дээр бие давхар дуучин Шакирагийн нөхөр Жерар Пике, маргааш хоёр нас хүрэх хүү Милантайгаа авахуулсан гэрэл зураг тавигджээ.


Энэ гэрэл зургийг хүнд өвчтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олох зорилгоор явуулж байгаа World Baby Shower үйл ажиллагааны хүрээнд авахуулсан байна.

Уг байгууллагын албан ёсны сайт дээр Шакира "Өдгөө бид хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг дэмжиж, чадах чинээгээрээ оролцох болно. Та бүхэн ч гэсэн энэ дэлхийн олон мянган хүүхдийн амь насыг аврахад туслах бүрэн боломжтой юм" гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment