Wednesday, January 21, 2015

Д.Цогтбаатарыг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлснийг лавлав

Д.Цогтбаатарыг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлснийг лавлав

1 цаг 37 минутын өмнө


Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Түүний оронд Ц.Нанзаддоржийг томилсон байна. Тэрбээр өмнө нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард түүнийг ажлаас нь чөлөөлсөн аж. Ц.Нанзаддорж нь "Намайг ажлаас үндэслэлгүй халсан" хэмээн шүүхэд маргаан үүсгэж, шүүх түүний талд шийдвэрээ гаргаад байсан юм.

Харин ямар үндэслэл шалтгаанаар Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөлснийг асуун дорнодчууд тайлбар хийхийг шаардаж байгаа гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өөрийнхөө хүн буюу Ц.Нанзаддоржийг эргүүлэн томилсон гэх яриа ч гадуур гараад байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment