Monday, January 19, 2015

Францад осолдсон монголчууд эрүүл явжээ

Францад осолдсон монголчууд эрүүл явжээ

21 минутын өмнө

Өнгөрөгч мягмар гаригт 27 настай С, 32 настай Н, 40 настай О, 42 настай Ц нарын дөрвөн монгол залуу Франц Улсад авто ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан билээ. Гэтэл зарим хэвлэлд тэднийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэмээн мэдээлсэн байна.

Харин энэ нь ташаа мэдээлэл бөгөөд залуус тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд ажил хийгээд их ядарсан төдийгүй урсгал сөрөөгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлжээ.

Ослын шалтгааныг эх сурвалжаас тодруулахад замын хөдөлгөөнд оролцох үеэр үзэгдэх орчин муу байснаас болсон байх гэсэн юм. Машинд сууж явсан дөрвөн хүний гурав нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хоёр хоносон ч гэмтлээ  даалгүй нас баржээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment