Tuesday, January 20, 2015

А.Түмэн-Өлзий хөл хүнд гэдэг нь ил болов

А.Түмэн-Өлзий хөл хүнд гэдэг нь ил болов

19 минутын өмнө

Хотын утаа, угаарыг үзэн ядаж, уушги цээжиндээ цэвэр агаар амьсгалахаар үе үе хөдөө гадааг зорьдог дуучин А.Түмэн-Өлзий хөл хүнд гэдгээ түмэн олноос ихэд нууцлаж байсан ч ил гарав.

Тэрбээр уржигдар хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн тайлан тоглолт дээр дуулсан бөгөөд гэдэс нь нэлээн оворжиж, томорсныг хүмүүсийн нүд олзлоод, хараад амжив. Тэгвэл дуучин бүсгүй маань өнгөрсөн жилээс үр хүүхэдтэй болохыг хүсэн мөрөөдөж, хүүхдийн жижиг өрөөсөн гутал, машин зэргийг бэлэгшээд гэртээ залсан талаараа ярьж байсан бөгөөд түүний хүсэл мөрөөдөл ийнхүү биелжээ. Өдгөө таван сар гаруйтай жирэмсэн тэрбээр энэ хавар нярайлах ба шинэ хүнээ хоног тоолон хүлээж суугаа гэнэ шүү.

Дуучин бүсгүйн насны ханиар FM радиод ажиллаж байсан Э.Амарсанаа гэх даруухан залуу сонгогдсон бөгөөд тэд өдгөө "Баянмонгол" хороололд хамтдаа амьдарч байгаа аж. Дуучин А.Түмэн-Өлзийгийн хувьд аав нь бурханы оронд одоод жилийн нүүр үзэж байгаа бөгөөд аавыгаа эргээд ирж байгаа гэдэгт итгэлтэй, баяртай яваагаа дотны андууддаа хуучилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment