Thursday, January 29, 2015

Хөлөөрөө роман бичжээ

Хөлөөрөө роман бичжээ

5 минутын өмнө

Хятадын иргэн Ху Хуэйюань гэдэг бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн билээ. Гэвч тэрбээр ном бичсэн аж. Бие нь бараг хөдөлгөөнгүй энэ 21 настай бүсгүй өөрийн романыг зүүн хөлөөрөө нөүтбүүк дээр тоншиж бичжээ. Номонд нь 60 мянга орчим үг бий. Нэг минутад тэрбээр 20-30 үг шивдэг байв.

Аньхой мужид оршин суудаг энэ бүсгүйн эцэг, эх охиноо сургуульд сураагүй гэж хэлсэн ч зурагтаар бичиг үсэгт суралцсан гэдгийг нь ярьжээ. Охиныг мэндлэхэд эмч нар түүнийг арван ч хоногийн насгүй хэмээж байсан гэнэ.

Орон нутгийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа бүсгүй хатуужилтай байхыг хичээдэг болохоо өгүүлэв. "Надад бичих, янз бүрийн сонирхолтой хүмүүстэй харилцах боломж байгаад би баяртай байдаг" хэмээн тэрбээр онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment