Х.Баасансүрэн лам цомгоо гаргана
1 цаг 18 минутын өмнө

Гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулсан "Орчлонг хайрлаарай" хэмээх утга уянгын дууг гавьяатаас илүү зүрх сэтгэлээрээ мэдэрч дуулан олон түмнийхээ хүртээл болгож чадсан Хархорины Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн өөрийн бие даасан цомгоо гаргахад бэлэн болжээ. Тэрбээр сүсэгтэн олондоо "Ээжийнхээ ачийг хариулахад ганцхан зам бий" нэртэй лекц уншсан бөгөөд үүгээрээ цомог гаргаж байгаа гэнэ шүү.
Мөн Гавьяат жүжигчин С.Батсүхтэй өөрийнх нь уран бүтээлийн талаар гэрт нь зочилж илэн далангүй ярилцаж, цаашид уран бүтээлээр хамтарч ажиллахаар болсон байна.
Дашрамд дуулгахад, дуучин С.Батсүх "Орчлонг хайрлаарай" нэртэй бие даасан тоглолтоо хийх бөгөөд ирэх гуравдугаар сард Эрдэнэт хотноо тоглохоор болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment