Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ
44 минутын өмнө

Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг нарт холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх өчигдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Пунцагт хээл хахууль авсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Жан овгийн Юү Шинд хээл хахууль өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Жя овгийн Рун Лингд хээл хахууль зуучилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оноожээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment