Нарагийн нандин эрдэнэ
18 минутын өмнө
Ил задгай байдлаараа өөрийгөө илэрхийлж, эрчүүдийн харааг булаадаг байсан гал цогтой дайчин дуучин бүсгүй Нара ээж болоод бүр илүү намба суужээ. Тэрбээр хүү төрүүлээд нэлээдгүй жин нэмсэн бөгөөд төрсөний дараа хоёр сарын дотор 20 кг жин хаяж, өвөрмөц амжилт тогтоосон билээ. Түүний турсан нууц нь хоолны дэглэм, хөдөлгөөн, дасгал байсан гэнэ.Дуучин бүсгүйн хувьд гэр бүлийн амьдралаа ихэд нууцлаж байгаа бөгөөд саяхан хөөрхөн хүүгийнхээ зургийг цахим хуудсандаа тавьж, "Амьдрал минь, аз жаргал минь, ариухан хайр минь, амин эрдэнэ минь. Ээжийнх нь бүх хайр сэтгэл зөвхөн чиний төлөө байх болно оо" хэмээн бичжээ.
Ийнхүү нөхрөө олонд танилцуулаагүй дуучин Нарагийн царайлаг нандин эрдэнэтэй танилцана уу. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment