Monday, January 19, 2015

Погба даруухан загнав

Погба даруухан загнав

34 минутын өмнө

Италийн хөлбөмбөгийн "Ювэнтус" багийн хагас хамгаалагч Поль Погба өөрийн ирээдүйн тухай ярьж, одоогийн ханш нь 100 сая еврод хүрсэн гэх мэдээллийг тайлбарлав.

"Би илүү ихийг хийж бүтээх ёстой. Пирло, Буффон, Кьеллини нартай адил аварга болохыг хүсэж байна. Дэлхийд шилдэг нь гэж хэлэгдэхийг хүсэж байна. Тиймээс их зүйлийг хийх ёстой. Ирээдүйд "Алтан бөмбөг"-ийг хүртэхийн төлөө хичээх болно. Маш их хөдөлмөрлөх шаардлагатай болов уу. Би одоогоор ганц ч еврогийн үнэ хүрэхгүй байна. Тоглолт болгонд 100 хувь чармайж тоглохгүй бол би ямар ч үнэ хүрэхгүй" гэж Погба өгүүлэв.

Испанийн Эзэн хааны баг "Реал" ирэх зун Погбаг 100 сая еврогоор өөрийн болгоно гэсэн мэдээлэл тараад байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment