Надаль, Газоль, Иглесиас нар сүлжээ зоогийн газар нээнэ
23 минутын өмнө
Талбайн теннисний дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа нэрт теннисчин Рафаэль Надаль, "Чикаго Буллс" багийн довтлогч Пау Газоль, дуучин Энрике Иглесиас нар Испанийн бизнесмэн Абель Матурес Пратсын хамтаар испани хоолны Tatel гэдэг нэртэй сүлжээ зоогийн газрыг нээхээр болжээ. Анхны салбар нь ирэх гуравдугаар сард Мадрид хотноо нээгдэх аж.Нийтдээ 800 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий зоогийн газрыг гурван хэсэгт хуваах гэнэ. Дотоод заслыг нь 1920-иод оны хэв маягаар тохижуулах бөгөөд үйлчлүүлэгчид нь янз бүрийн үзүүлбэрийг сонирхох юм.
Хоёр дахь салбараа ирэх жил Ибица арал дээр нээхээр төлөвлөжээ. Дараа нь Барселона, Лондон, Лас-Вегас хотуудад нээхээр болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment