Жүжигчин Д.Оюунтуул түр хугацаагаар иржээ
25 минутын өмнө
Монголын хошин урлагийн түүхэнд нөхөж баршгүй гарз тохиож хайртай жүжигчнээ өнөө өглөө сүүлчийн замд нь үдлээ. "Шинэ үе" продакшны жүжигчин Т.Билгүүн Өвөрмонголд тоглолтоор явж байгаад ослын улмаас зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 23-нд гарсан билээ. Ослын буруутан нь таксины хятад жолооч болоод байгаа юм.Ийнхүү хайртай жүжигчнээ сүүлчийн замд нь үдэхээр хошин урлагийн жүжигчид бүгд хүрэлцэн ирсэн байна. Харин БНСУ-д арьсаа солиулах эмчилгээ хийлгэж байгаа жүжигчин Д.Оюунтуул эх орондоо түр хугацаагаар ирээд байгаа аж. Тэрбээр өнөө өглөө талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр хүрэлцэн ирсэн бол Ц.Алдармаа ирээгүй, харин эмгэнэл илэрхийлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment